Сүүлийн 24 цагт 1263 иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ
4 сарын 24, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэхээр 13000 гаруй хүнээс шинжилгээ авахад 1263 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр батлагдсан тохиолдлууд 

  • Улаанбаатар хотод 1144
  • орон нутагт 116
  • эмнэлгээс шалтгаалах 3 тохиолдол байна. Сүүлийн 24 цагт 487 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 14,745 боллоо. Халдварын улмаас 4,311 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

    • Хөнгөн 2517
    • Хүндэвтэр 1375
    • Хүнд 345
    • Маш хүнд 74 хүн байна.

    Гэрийн болоод эмнэлгийн хяналтад 12157 иргэн байна. Үүнээс эмнэлэгт 4311 иргэн байгаа бол гэрт 7846 иргэн эмчлэгдэж байна. Өнгөрсөн хоногт таван хүн нас барлаа. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ.