Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ авах явцад 856 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 30,757 болж байна. 856 тохиолдол бүгд дотоодод бүртгэгдсэн халдвар бөгөөд
- 744 нь Улаанбаатар хотод
- 112 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 1,060 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 16,815 боллоо.
Халдварын улмаас 4,451 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас- Хөнгөн - 2,574
- Хүндэвтэр - 1,441
- Хүнд - 355
- Маш хүнд - 81 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 7,765 иргэнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийт 2,211 хүнийг гэрт нь үлдээх үү, эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа. Өнгөрсөн хоногт хоёр хүн нас барлаа. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.