Сүүлийн 24 цагт 1098 хүнээс халдвар илэрч, найман хүн нас барлаа
4 сарын 27, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10758 хүнээс шинжилгээ авах явцад 1098 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 30,757 болж байна. 1,098 тохиолдлын зургаа нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол

  • 957 нь Улаанбаатар хотод
  • 135 нь орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 733 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 17543 боллоо.
     Халдварын улмаас 4427 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

    • Хөнгөн - 2557
    • Хүндэвтэр - 1447
    • Хүнд - 343
    • Маш хүнд - 80 хүн байна.

    Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 7,947 иргэнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийт 2,415 хүнийг гэрт нь үлдээх үү, эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа. Өнгөрсөн хоногт найман хүн нас барлаа. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.