Монгол Улсаас Андоррагийн Хант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөр 4 дүгээр сарын 12-ны өдөр Андоррагийн хамтарсан эрх баригч Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Тэрбээр энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлав.
Элчин сайд А.Баттөр 2019 оны 11 дүгээр сард Хамтарсан эрх баригч, Урхелийн Хамба Эрхэмсэг Гэгээнтэн Хуан-Энрик Вивес и Сисилиад Итгэмжлэх жуух бичгээ гардуулах үеэр Андоррагийн Гадаад хэргийн сайд Мария Убах Фонттой уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны боломжуудын талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм гэж ГХЯ-наас мэдээллээ.