2021 ны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн байдлаарх Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас танилцууллаа. Энэ оны эхний дөрвөн сард газрын тос, нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс өссөн бол зэсийн баяжмал, төмрийн хүдрийн экспорт буурсан байна.
Бүтээгдэхүүнүүдийн экспортын хэмжээг мөн үетэй нь харьцуулан харвал: /2021.01.01-2021.04.25/
- Нүүрс 7,333.3 мянган тонныг экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 3,404.3 мянган тонноор буюу 86.6%-өөр өсжээ. Өнгөрсөн оны мөн үед манай улс нийт 3.928.9 мянган тонн нүүрс экспортолж байв.
- Газрын тос 1,711.3 мянган баррелийг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 1,267 мянган баррелиар буюу 285%-аар өсжээ.
- Зэсийн баяжмал 374.6 мянган тонныг экспортолсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 35.2 мянган тонноор буюу 8.6% аар буурсан үзүүлэлт болов. 2020 оны эхний дөрвөн сард манай улс 409.8 мянган тонн зэсийн баяжмал экспортолж байв.
- Төмрийн хүдэр, баяжмал 2.403.8 мянган тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 216 мянган тонноор буюу 8.2%-аар буурчээ. 2020 оны эхний дөрвөн сард 2,2619.9 мянган тонныг экспортлож байсан юм.
Түүнчлэн Монголбанк энэ оны эхний дөрвөн сард 3,875.4 кг үнэт метал худалдан авсан өмнөх оны мөн үеэс 2,716.7 кг-аар буюу 41.%-аар буурсан үзүүлэлт болжээ.