Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд зам засвар, арчлалтын ажлыг хийж гүйцэтгэх үүрэг өгсөн. Энэ дагуу “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-нд гурван бригад Хувьсгалчдын гудамжны замд 3700 метр урт, Энхтайваны өргөн чөлөө Таван шараас Саппоро чиглэлд 4570 метр урт, Бага тойруу ШУТИС-ийн уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замд 4127 метр урт авто замын ан цав, заадсыг битумаар засварлах ажил хийж гүйцэтгэлээ.
Мөн авто замын нүхэн эвдрэл засварлах ажлын хүрээнд нэг бригад Энхтайваны өргөн чөлөө 25-р эмийн сангийн уулзварын баруун талд гурван байршилд нийт 103.49 ам метр талбайд суурийн тэгшилгээ хийлээ. Түүнчлэн нэг бригад Гачууртын эцсийн баруун талын 18 метр урт гүүрний засварын ажлын хүрээнд төмөр бетон гүүрний 35 метр урт дам нурууг sikawrap-аар нааж хүчитгэж, Гачууртын эцсийн 30 метр урт гүүрний 197 ам метр далангийн хажуу бэхэлгээ хийж, 30 метр урт туузан хайс суурилуулах ажил, гүүрний захын тулгуурын доод хэсэгт бетон авах ажлуудыг гүйцэтгэв. Авто замын тэмдэг, засвар, арчлалтын ажлын хүрээнд зургаан бригад нийт хоёр байршилд 48 тэмдэг засварлаж, хоёр байршилд 147 тэмдгийн шон будаж, мөн Энхтайваны гүүрийг хаахтай холбогдуулан 25 тэмдэг шинээр үйлдвэрлэлээ.