Засгийн газар, УОК-оос энэ сарын 10-наас эхлэн орон нутгийн иргэдийг вакцинжуулах ажлын хүрээнд иргэдээ дархлаажуулах ажлыг эрчимжүүллээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох иргэд болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана.
Дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлэн шинжилгээнд хамрагдах юм. Тавдугаар сарын 1, 2-ны Бямба, Ням гаригт шинжилгээний доорх цэгүүд ээлжлэн ажиллана.
Тавдугаар сарын 1-нд буюу Бямба гаригт:
- Баянгол дүүрэг – 13 дугаар сургууль
- Чингэлтэй дүүрэг – 50 дугаар сургууль
- Сонгинохайрхан дүүрэг – Таваншарын Номин агуулахын гадна талбай
Тавдугаар сарын 2-нд буюу Ням гаригт:
- Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр сургууль
- Баянзүрх дүүрэг – Тэнгэр худалдааны төвийн гадна талбай
- Хан-Уул дүүрэг – Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд явуулын баг ажиллана.