Далан давхрын оршуулгын газрыг нүүлгэх ажил эхэллээ
4 сарын 14, 2022

Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Оршуулгын үйлчилгээний зохистой менежментийг бий болгох, Оршуулгын газруудыг ойжуулах, "Далан давхар" оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил тусгагдсан. “Далан давхар” оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв барих төслийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурсан билээ. "Далан давхар"-ын оршуулгын газар нь нийт 70 га талбай бөгөөд эхний ээлжид санамж бичгийн хүрээнд 10 га талбайд тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж ийнхүү нүүлгэн шилжүүлэх ажил эхэллээ.