Халдварын тархалт өндөр хөл хорионы журам хэрэгжиж буй энэ хугацаанд хүмүүсийн бөөгнөрөл үүсгэж, хууль бус мөрийтэй тоглоом тоглож байсан хэрэг өнөөдөр /2021.5.10/ гарчээ. Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 1-181 тоотод иргэн Т, Ж нар нь бүлэглэн нэр бүхий 10 иргэний дунд хууль бус автомат мөрийтэй тоглоомын гурван ширхэг ширээ ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Иймд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн таслан зогсоож Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Мөн энэ сарын 5-нд хатуу хөл хорионы дэглэм зөрчиж, мөрийтэй тоглож байсан иргэдийг холбогдох байгууллагууд тогтоож, хуулийн хариуцлага хүлээлгэсэн. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт оршин суудаг нэр бүхий иргэн нь 13 хүний дунд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан нь тогтоогдож, Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, хорио цээр хязгаарлалтын дэглэм зөрчсөн үйлдлийг илрүүлэн таслан зогсоож, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.