Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр зам тээврийн ослын шинжтэй 173 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас хотод дөрвөн хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь хохирсон байна.
- 19:00 цагийн орчим Дорноговь аймаг, Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт шороон замд Хажу маркийн, улсын дугааргүй мотоцикл онхолдож, улмаар жолоочийн амь хохирсон.
- 17:00 цагийн орчим Булган аймаг, Орхон сумын нутаг дэвсгэрт шороон замд Даун маркийн, улсын дугааргүй мотоцикл онхолдож, улмаар жолоочийн амь хохирсон харамсалтай осол бүртгэгдэв.
Хүн гэмтсэн ослын хувьд, дөрвөн явган зорчигчийг автомашин мөргөх хэлбэрээр гэмтээсэн байна.
Мөн хугацаанд хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 46, орон нутагт 15 зөрчлийг илрүүлсэн байна. Иймд жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгөх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэж хурд хэтрүүлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.