Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 16-18 градус дулаан байна. Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
Холбоотой мэдээ