Коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгээд 14 хоносон иргэд давуу эрх эдлэх боломжтой болсон. Ингэхдээ үсчин, гоо сайхны газар, фитнес, бассейн, кофе шоп-оор үйлчлүүлэхдээ вакцины гэрчилгээгээ үзүүлэх юм. Иргэд вакцины гэрчилгээгээ хэвлэх, ухаалаг утаснаас харуулж байгаа. Харин ингэх шаардлагагүй болсон байна. E-Mongolia системийн COVID-19 verify аппликэйшнээр иргэний үнэмлэхний QR код уншиж, вакцин хийлгэсэн эсэхийг шалгадаг болжээ.
Холбоотой мэдээ