09.00 цагт Төрийн ордонд "Мал аж ахуйн тогтвортой хөгжил-2018" малчдын улсын зөвлөгөөн болно.
09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Ноолуурын экспортыг нэмэгдүүлэх боломж” улсын зөвлөгөөн болно.
09.00 цагт “Туушин” зочид буудалд “UPR дунд хугацааны тайлан”-гийн хэлэлцүүлэг болно.
09.00 цагт “Дижитал шилжилт буюу төрийн үйлчилгээнд блокчейн технологи ашиглах нь” хэлэлцүүлэг ГХЯ-нд болно.
10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
11.00 цагт МҮЭХ-ноос өөрийн байрандаа төрийн албан хаагчдын цалин нэмэх талаар Засгийн газартай хийж буй хэлэлцээрийн талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт БХБЯ-нд "Тэнхлэг зууч" компанийн гүйцэтгэсэн “Орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгаа”-ны тайланг хүлээлгэн өгөх ёслол болно.
11.00 цагт Сүхбаатарын талбайд Гэр хороолол хөдөлгөөнаас жагсаал зохион байгуулна. Утас:99043049
11.00 цагт “Хэвлэлийн хүрээлэн”-д Монголын үндэсний бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Сүхбаатарын талбайд “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрөөс “Цусны даралтаа хянаж сурцгаая!” уриан дор “130/80” өдөрлөг зохион байгуулна.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын допингийн эсрэг төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт УБТЗ-ын Удирдах газрын өмнөх талбайд Монгол улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг угтаж Замын-Үүд-Улаанбаатар, Сүхбаатар-Улаанбаатар чиглэлд 1110 км явган аялсан УБТЗ-ын залуучууд, ахмадуудыг хүлээн авах ёслол болно.
12.00 цагт Үлэг гүрвэлийн төв музейд "Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил" танхимын нээлт болно.
12.00 цагт ГХЯ-нд "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал болно.
14.00 цагт Монголын Театрын музейд “Олон улсын музейн өдөр”-т зориулсан “Театрын урлаг таны гэр бүлд” арга хэмжээ болно.
14.00 цагт “Мишээл Экспо” төвд “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдхүүн үйлчилгээ технологи -2018” олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.30 цагт Гал үндэстэн холбооноос “Эх орны төлөө-Их эргэлт” сэдвээр мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны дарга асан Ж.Мэндбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Холбоотой мэдээ