Нийслэлийн иргэдийн 61% нь коронавирусийн халдварын эсрэг вакцины хоёрдугаар тунд хамрагджээ
5 сарын 23, 2021

Нийслэлчүүдийн 60.8 хувь нь коронавирусийн халдварын эсрэг вакцины хоёрдугаар тунд хамрагджээ. Энэ сарын 22-ны байдлаар нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунд 1,727, хоёрдугаар тунд 15,055 иргэн нийт 16,782 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.5 хувь буюу 938,665 нь нэгдүгээр тунд, 60.8 хувь буюу 579,498 нь II тунд хамрагдаад байна. 

 

2021.05.23-нд буюу өнөөдөр таван дүүрэгт PCR шинжилгээний цэг ажиллах хуваарьтай байна.