Сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 7831 шинжилгээ хийх явцад 680 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 54414 болж байгаа.
Шинээр илэрсэн 680 тохиолдол бүгд дотоодын халдвар бөгөөд
- 634 нь Улаанбаатар хотод
- 46 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн хугацаанд 685 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 48,041 боллоо.
Халдварын улмаас 4,234 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,
- Хөнгөн - 2,148
- Хүндэвтэр - 1,472
- Хүнд - 495
- Маш хүнд - 119 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 1860 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Түүнчлэн өнгөрсөн хоногт 74 настай хоёр иргэн уг өвчний нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.