"Токио-2020" олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-7-нд болох билээ. Тэгвэл өнөөдөр Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал Спортын төв ордонд болж, "Токио-2020" олимпын наадамд оролцох баг тамирчдаа сонголоо. Тус хурлаар 2018 оны Нур-Султаны ДАШТ, энэ жилийн Алматыгийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхийн саналаар олимпын наадамд барилдуулахаар шийдсэн байна.
"КОВИД-19" цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээн хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгосон аж. Олимпын наадамд оролцох Монголын тамирчид:
Эрэгтэйчүүдийн
- 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр
- 65 кг: Төмөр-Очирын Тулга
- 125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл
Эмэгтэйчүүдийн
- 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
- 53 кг: Бат-Очирын Болортуяа
- 57 кг: Болдсайханы Хонгорзул
- 62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
- 68 кг: Соронзонболын Батцэцэг
- 76 кг: Очирбатын Бурмаа нар оролцоно.