ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11521 шинжилгээ хийх явцад 1792 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 73896 болж байгаа. 1791 нь дотоодын халдвар бөгөөд нэг тохиолдол зөөвөрлөгдсөн.
- 1280 нь Улаанбаатар хотод
- 511 нь орон нутагт бүртгэгдлээ. Орон нутагт халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа бөгөөд үүнд Улаанбаатараас орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгдсэн болон кластер халдварууд үргэлжилж буй зэрэг нь нөлөөлж байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөж байна.
Сүүлийн 24 цагт 196 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 56449 боллоо. Халдварын улмаас 7963 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 5059
- Хүндэвтэр-2256
- Хүнд - 607
- Маш хүнд-141 хүн байна.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 52-83 насны есөн хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь вакцин тариулаагүй байна" гэлээ.