Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10400 хүнд шинжилгээ хийх явцад 2188 хүнээс халдвар илэрч 10 хүн нас барлаа. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 76084 болж байна.
Мөн сүүлийн 24 цагт 496 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 56,947 боллоо. Дотоодын халдварыг дотор нь задалж танилцуулбал,
- Улаанбаатар хотод 1498
- орон нутагт 683 тохиодол бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах долоон тохиолдол бүртгэгдлээ.
Орон нутагт халдварын тохиолдол өндөр хэвээр байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг уриалж байна. Халдварын улмаас 8,538 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн – 2760
- Хүндэвтэр – 1810
- Хүнд - 638
- Маш хүнд – 146 хүн байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.