Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шүүхээс Ч.Сайханбилэгийг 30 хоногийн хугацаатайгаар хорих шийдвэр гаргасан байна. Түүнийг энэ сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчилсан юм.
Хуулийн заалтын тайлбар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 зүйл. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ.
1.3. Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа.
"Авлигатай тэмцэх газраас Оюу толгой төслийн хүрээнд 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг холбогдуулан шалгаж байна" гэж АТГ-аас мэдээлсэн.
Мөн прокуророос "Ч.Сайханбилэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Улмаар үргэлжлүүлэн цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлээд байна" хэмээн мэдэгдээд байсан юм.
Харин одоо Ерөнхий сайд асан С.Баярыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал болж байна.