Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр зам тээврийн ослын шинжтэй 198 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас хоёр хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ.
Ноцтой ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-1
- Гэрлийн шон мөргөх хэлбэрээр-1
- Онхолдох хэлбэрээр-1 бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлжээ. Жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдийг хараа хяналттай гараас хөтөлж хөдөлгөөнд оролцох, явган зорчигчид зам тавьж өгөх, явган зорчигчид гарц, гарамтай хэсгээр зам гарах, хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.