Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцинд нийт 4,371 иргэнийг хамруулжээ. Үүнээс вакцины нэгдүгээр тунд 1,938 хүн хамрагдсан бол хоёрдугаар тунг 2,433 хүн хийлгэсэн байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101.6 хувь буюу 968,373 нь I тунд, 89.5 хувь буюу 853,595 нь II тунд хамрагдаад байгаа юм.
Мөн 414 жирэмсэн эх, 16-17 насны 2,215 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна гэж нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.