ХЯТАДЫН ШИЛДЭГ 100 БРЭНДИЙН ЖАГСААЛТЫГ ГАРГАВ
6 сарын 12, 2018

Хятадын үндэсний брэндийг дэмжих нийгэмлэгээс саяхан “2018 оны шилдэг 100 брэндийн жагсаалт”-ыг гаргав. Энэ нь тус улсын эрх бүхий байгууллагаас гаргаж буй ашгийн төлөө бус анхны жагсаалт болно.
 
Уг шилдэг 100 брэндийн жагсаалтад брэндийн үнэлгээ нь хамгийн өндөрт орох эрчим хүч болон химийн үйлдвэрлэл,“Хятадын газрын тос химийн үйлдвэрлэл” “Хятадын газрын тос” болон “Жэжиан эрчим хүч” зэрэг 3 брендийн үнэлгээ нь нийт 463 тэрбум 300 сая юань ба тэдгээрийн дундаж үнэ нь 154 тэрбум 400 сая юаньд хүрч байна.
 
Араас нь интернет болон жижиглэнгийн худалдааны салбараас нийт 6 бренд багтсан ба брэндийн нийт үнэлгээ нь 924 тэрбум 200 сая юань, дундаж үнэ 154 тэрбум юань, харин “Тенсен”, “Алибаба” зэргийн үнэлгээ нь 300 тэрбум гаруй юанийг хол давсан амжилтаар жагсаалтын эхний 2-т орсон байна. Архи, банк санхүү, харилцаа холбоо, цахим шинжлэх ухаан технологи зэрэг 3 салбарын брэндийн дундаж үнэ тус бүр 76 тэрбум 900 сая, 66 тэрбум 200 сая болон 65 тэрбум 700 сая юаньд хүрч байгаа нь дундаж үнээс давсан үзүүлэлт байв.  
 
Хятад улсын брэндийн сайтын ерөнхий редактор, брэндийн мэргэжилтэн Ийжиэ хэлэхдээ, Хятадын эдийн засгийн брэндийн эрин үе аль хэдийн эхэлжээ. Энэ удаа брэндийн жагсаалтыг гаргаснаар брэндийн бодит нөлөөлөл улам нэмэгдсэнийг харуулаад зогсоогүй Хятад улсын брэндийн талаарх үг хэлэх эрх чөлөө улам хүчирхэгжиж байгааг харуулж байгаа ба энэ нь цаашлаад брэндийн үнэ цэнийг дээшлүүлэх, хятад бүтээгдэхүүн брэнд болоход түлхэц болж байна гэв.