УОК-оос зохион байгуулж байгаа мэдээллийн цагт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оролцож мэдээлэл өглөө. Тэрээр "Хичээлийн хоцрогдлыг нөхөхийн тулд бидэнд дор хаяж гурван жил шаардлагатай. Гурван шалтгааны улмаас хичээлийн хоцрогдол үүссэн. Нэгдүгээрт, цар тахал дэгдэхээс өмнө ч хичээлийн хоцрогдол байсан учраас гурван хүүхэд тутмын нэг л сайн сурч байсан. Үнэнийг хэлэхэд бодит байдал ийм л байна. Хоёрдугаарт, цар тахлын улмаас танхимаар хичээллэж чадаагүй. Гуравдугаарт, гэрэл цахилгаангүй, интернет, гар утасгүйн улмаас 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолтой байна. Хичээлийн шинэ жил наймдугаар сарын 15-нд биш есдүгээр сарын 1-нд эхэлнэ. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулахаар төлөвлөж байна" гэлээ.
Холбоотой мэдээ