Eruul.gerege.mn системийн ажиллагаа хэвийн болж, PCR шинжилгээний цэгүүд ажиллаж эхэлжээ
7 сарын 2, 2021

Eruul.gerege.mn систем ХӨСҮТ болон ОБЕГ-тай хамтран ажилладаг бөгөөд уг системээр дамжуулж иргэд PCR шинжилгээний хариугаа авдаг.

Уг системийн ажиллагаа өнөөдөр хэвийн болж, PCR шинжилгээний цэгүүд ажиллаж эхэлжээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд төлбөрийн асуудал шийдэгдсэн тул хэвийн ажиллах бэлтгэлийг хангаж буй тухай өчигдөр орой мэдээлж байв.

Шинжилгээний цэгүүд 09:00-12:00 цаг хүртэл ажиллана.

  1. Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг 
  2. Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг 
  3. Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг 
  4. Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношлогооны төвийн зогсоол 
  5. Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гарамын ард байрлах Номин агуулах худалдааны гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.

Системийг ашигласан төлбөрийг төлөөгүй учир өчигдөр зогсоож PCR шинжилгээний цэгүүд ажиллаагүй юм.