Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
7 сарын 2, 2021

Энэ сарын 1-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Сөгнөгөр, Улиастай, Шарын гол, зүүн хажуугийн Барх, Балж, Онон, Хэрлэн, Алтай нуруунаас эхтэй Буянт зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-40 см даван үерлэжээ. Гадаргын усны судалгааны хэлтсээс мэдээлснээр, цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс хамааран гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр байгаа тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.