Өнөөдөр 27 цэгт 16897 иргэнийг коронавирусийн эсрэг дархлаажуулна
7 сарын 5, 2021

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 27 цэгт 43 багийн 303 эмч, ажилтан ажиллана. Эдгээр цэгт нийт 16,897 иргэнийг коронавирусийн эсрэг дархлаажуулахаар төлөвлөжээ. Мөн Спутник V вакцинд хийлгэсэн 65-аас дээш насны иргэдэд өнөөдрөөс эхлэн тус вакцины II тунг хийх юм. 

Спутник V вакцин хийх цэгүүд:

 

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 2,607, II тунд 1,310, нийт 3,917 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Энэ өдөр 41 жирэмсэн эх, 12-15 насны 1673, 16-17 насны 549 хүүхэд дархлаажуулалтад хамрагдав.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,029,568 иргэн I тунд, 888,289 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2,502 жирэмсэн эх, 12-15 насны 26,246, 16-17 насны 16,758 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Pfizer, AstraZeneca болон Vero Cell вакцин хийх цэгүүд:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг