“Twitter” нь арилжааны болон засгийн газрын хэрэглэгчдэд төлбөртэй болж магадгүй гэж Илон Маск жиргэжээ. Гэхдээ “Twitter” энгийн хэрэглэгчдэд үргэлж үнэ төлбөргүй байх болно хэмээсэн байна. Америкийн бизнес эрхлэгч Илон Маск “Twitter” компанийг 44 тэрбум ам.доллароор худалдаж авахаар болсон тухай тус компанийн удирдлагууд дөрөвдүгээр сарын 24-нд мэдэгдсэн билээ. АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссын мэдээлснээр, хэрэв тэрбумтан гэрээгээ цуцлах шийдвэр гаргавал “Twitter” -т нэг тэрбум ам.долларын торгууль төлөх ёстой. Харин “Twitter” шийдвэрээ өөрчилбөл Маск нөхөн төлбөр авна. Гэрээг эцэслэх сүүлийн хугацааг 2022 оны аравдугаар сарын 24-нд товложээ.
Холбоотой мэдээ