Өнгөрсөн хоногт коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр танилцууллаа. Тэрбээр "Сүүлийн 24 цагт 9,002 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,510 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 126,811 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 762 нь Улаанбаатар хотод
- 758 нь орон нутагт батлагджээ.
Орон нутагт бүртгэгдсэн халдвараас Орхон аймагт хамгийн олон буюу 89 тохиолдол шинээр нэмэгдсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 18-93 насны есөн хүн эндлээ.
18 настай иргэний хувьд коронавируст халдвараас гадна хавсарсан суурь өвчтэй буюу цусны хорт хавдартай байсан бөгөөд ес хоног эмчлэгдсэн байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Түүнчлэн 24 цагийн хугацаанд 1,541 хүн эдгэрч гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 93,840 боллоо" гэв. Одоогоор уг өвчний улмаас 12,888 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,
- Хөнгөн – 98,195
- Хүндэвтэр – 3,303
- Хүнд -1,169
- Маш хүнд - 221 хүн байна.
Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 24,543 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа юм.