ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ
7 сарын 15, 2021

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Ховд аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 18-23 градус, говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруунаас 6-11 м/с, 28-30 градус дулаан байна.

Төлөв байдал:  16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн  хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 17,18-нд Алтайн салбар уулсаар түр зуур 18-20 м/с, бусад хугацаанд зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 16-нутгийн өмнөд хэсгээр, 17-нд Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, говийн бүс нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст  хална.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсанНийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д баригдаж байгаа барилга шатаж байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 13:51 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 13:57 цагт очиход “Мөнх тэнгэрийн ноёд” ХХК-ийн баригдаж байгаа барилгын 4 давхарт дулаалгын хөөсөнцөр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

– Хувийн өмчид гарсанНийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Сургууль”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 08:47 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 08:53 цагт очиход иргэн О-ын 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 10х30 метрийн хэмжээтэй сендвичин гражийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.   

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осолСэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Сүмийн булан” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 111 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 31 км-т/ 07.04-ний өдөр “Сэлэнгэ” мөрний эрэг дээр 10 иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д, Н нар 49-33 УНӨ улсын дугаартай “Экстрал” загварын суудлын автомашинтай сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 07.09-ний өдрийн 15:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Н /50 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.14-ний өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг: “Сүмийн булан” гэдэг газраас “Ноён-Уул” гэдэг газар хүртэл нийт 90 км-т явганаар болон завиар, 2 дугаар бүлэг: “Ноён-Уул” гэдэг газраас “Сүмийн булан” гэдэг газар хүртэл нийт 90 км-т завиар урсаж, 45 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:20 цагт түр зогсоосон.  07.15-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн “Алтанхундагын тохой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 18 км-т/ 17 хүн “Хараа” голын эрэгт зугаалж байснаас 1 хүн усанд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 07.11-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн О /21 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.14-ний өдрийн байдлаар 1 дүгээр багийн “Алтанхундагын тохой” гэдэг газраас Орхон сумын Энхтал багийн “Орхон гол”-ын бэлчир гэдэг газар хүртэл “Хараа” голын усаар нийт 21 км-т завиар урсаж, 2 дугаар бүлэг 1 дүгээр багийн “Алтанхундагын тохой” гэдэг газраас Хар-Усан тохой гэдэг газар хүртэл 9 км-т 2 удаа завиар, 2.5-3 метрийн гүнд 6 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 07.15-ны өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Бага түргэний хүрхрээ” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 175 км-т, сумын төвөөс урд зүгт 100 км-т/ 12 хүн “Бага түргэний хүрхрээ”-нд зугаалж байснаас 1 хүн хүрхрээн дээрээс /22 метрийн өндөр/ хальтарч ус руу унаж, осолдсон тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид Орхон аймгийн харьяат иргэн Д /35 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.14-ний өдрийн байдлаар тус сумын Бор бургас багийн “Бага Түргэний хүрхрээ” гэдэг газарт 5 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, хүрхрээний 5 метрийн гүн усанд 10 удаагийн шумбалт хийн, хүрхрээний эрэг дагуу 15 км-т явганаар явж эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан  боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 07.15-ны өдрийн 00:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Ховд аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар 19:57 цагт хүрэлцэн очиж хоносон.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Задгай”-д 07.12-ны өдөр 6 хүн Туул голын эрэг дээр зугаалж байснаас 1 хүн живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 22:00 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 12 алба хаагч, 2 автомашинтай 20 км замыг туулан 07.14-ний өдрийн 05:30 цагт очиход Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны харьяат иргэн  М/19 настай эрэгтэй/ архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ алга болсон тул “Сонсголон”гийн гүүрнээс “Шувуун фабрик” хүртэл 60 км 4 удаа завиар, 2-3 метрийн гүнд 60 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт зогсоосон. 07.15-ны өдрийн 05:00 цагт дахин эхлүүлсэн.  

Баянхонгор аймгийн Богд сумын Алтай багийн “Их богд” ууланд “Битүүтийн-Эх” гэдэг нууранд /аймгийн төвөөс баруун урд зүгт 210 км-т, сумын төвөөс баруун зүгт 80 км-т/ Нуурын эргээр морьтой 4 хүн явж байснаас 1 хүн морьтойгоо живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 23:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн Б /26 настай, эрэгтэй/-нь морьтойгоо нууранд живсэн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 07.15-ны өдрийн 05:20 цагт Богд сумын чиглэлд явсан.  

Усанд суусанНийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны  “Ногоон толгой” гэдэг  газар /дүүргээс зүүн зүгт 24 км-т/ Суудлын автомашин “Хэрлэн” голд суусан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 00:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 24 км зам туулан 01:50 цагт очиж 5 зорчигчтой аялаж явсан нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн О-ийн  “Ноте” загварын суудлын автомашиныг татан гаргасан.  

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны “Нэг дүгээр худаг” гэдэг газар /дүүргээс зүүн зүгт 4 км-т/ Тус бүр 4 зорчигчтой аялаж явсан 3 суудлын автомашин “Хэрлэн” голын салаанд усанд суусан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 03:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 4 км зам туулан 03:40 цагт очиж тус бүр 4 зорчигчтой аялаж явсан нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн З /45 настай, эрэгтэй/-ын “Приус-20” загварын суудлын автомашин, иргэн З /41 настай, эрэгтэй/-гийн “Приус-20” загварын суудлын автомашин,  Н /34 настай, эмэгтэй/-ын “Приус-20” загварын суудлын автомашин усанд суусан байсныг татан гаргасан.

4.Мэдээлэл:

Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн “Хадат” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ Тус сумын нутагт 07.12-ны өдөр усархаг бороо орж 32 мм тунадас буусны улмаас  малчин айлын гэр, бог мал үерт урссан. Малчин Б-ын 5 ханатай гэр 1, 3 тугал, 4 хонь үерт урссан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 07.14-ний өдрийн 11:58 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.   

Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Овооны-Ар”, “Мухарын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 4 км-т/ Тус сумын нутагт 07.12-ны өдөр өдөр усархаг бороо орж 89 мм тунадас буусны улмаас  малчин айлын гэр, мал үерт урссан. Малчин О-ын 5 ханатай гэр, малчин О-ын 50 хонь, 70 ямаа, Ц-ын 10 хонь, 6 ямаа, А-ийн 11 хонь, 6 ямаа, Б-ийн 15 хонь, 15 ямаа, Б-ийн 8 үхэр, 24 хонь, 31 ямаа, С-ын 20 хонь, 23 ямаа, М-ын 19 хонь, 23 ямаа, Г-ын 2 хонь, 4 ямаа, нийт 1 гэр, 181 хонь, 192 ямаа, 8 үхэр үерт өртөж урссан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 07.14-ний өдрийн 12:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн “Зэгст”, “Цулын шанд” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ Тус сумын нутагт 07.12-ны өдөр усархаг бороо орж 42 мм тунадас бууж борооны өмнө салхи 20 м/с хүрсний улмаас  малчин айлын гэр, байшин нурсан.  Малчин Ч-ийн 5 ханатай гэр, 4х5 метрийн хэмжээтэй зуны байшин, П-ийн 4 ханатай гэр, 8х6 метрийн хэмжээтэй зуны байшин, М-ийн 5 ханатай гэр, Д, Ч нарын малын хашаа тус тус нурсан, 11 бог мал хорогдсон тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 07.14-ний өдрийн 11:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.   

Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул” багийн “Ногоон нуур” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 44 км-т/, “Цац” багийн “Хужирт ” гэдэг газар  /сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/, Тус сумын нутагт 07.12-ны өдөр усархаг бороо орж 68 мм тунадас буусны улмаас малчин айлын гэр, мал үерт урссан. Малчин Ж-ийн 310 хонь, 139 ямаа, Д-ийн 44 хонь, 15 ямаа, М-ын 89 хонь, 68 ямаа, Н 67 хонь, 120 ямаа, Л-ын 54 хонь, 25 ямаа, Э-ын 180 хонь, 40 ямаа, А-ийн 50 хонь, 50 ямаа, Б-ын 50 хонь, 72 ямаа, Ч-ын 7 хонь, 6 ямаа, М-ын  142 хонь, 36 ямаа, С-ийн 79 хонь, 20 ямаа, Б-ийн 49 хонь, 23 ямаа, А-ийн 23 хонь, 11 ямаа, О-ын 5 ханатай гэр, 42 хонь, 29 ямаа, 1 малын хашаа, Ш-ийн 8 хонь, 4 ямаа, Ч-ийн 30 хонь, 40 ямаа, Б-ын 5 ханатай гэр, 1 мотоцикль, 150 хонь, 50 ямаа, Б-ийн 125 хонь, 21 ямаа, Б-ын 210 хонь, 130 ямаа, Б-ын 150 хонь, 48 ямаа, Г-ын 200 хонь, 75 ямаа, П-ийн 120 хонь, 60 ямаа, Э-ийн 150 хонь, 80 ямаа, О-ийн 150 хонь, 70 ямаа, “Цац” багийн малчин Б-ын 5 ханатай гэр, Портер загварын автомашин,  Ж-ийн 5 ханатай гэр , 1 малын хашаа, Э-ын 5 ханатай гэр, Портер загварын автомашин, 36 хонь, 27 ямаа, Д-ийн 27 хонь, 15 ямаа, А-ын 140 хонь, 60 ямаа, Ө-ын 74 хонь, 42 ямаа, Б-ийн 123 хонь, 83 ямаа, нийт 5 гэр, 2 малын хашаа,  2 автомашин, 1 мотоцикль, 2979 хонь, 1459 ямаа, үерт өртөж урссан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 07.14-ний өдрийн 13:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.