Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан рашаан сувиллаар үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгддэг. Иймд Эрүүл мэндийн даатгал төлсөн иргэд даатгалын сангаас ямар төрлийн тусламж үйлчилгээг авч, хөнгөлөлт эдлэх талаарх мэдээллийг хүргэе.
2020 онд нийслэлийн хэмжээнд 24, орон нутагт 34 рашаан сувилал Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгуулагчдад үйлчилгээ үзүүлж байна. Сувиллын тусламж үйлчилгээ нь сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг онцлогтой. Сувилалд нэг удаа үйлчлүүлсэн буюу 5-аас дээш хоног хэвтэн эмчлүүлсэн даатгуулагч үндсэн төлбөрөөс 250 мянган төгрөг хөнгөлнө. Өөрөөр хэлбэл, сувиллын үндсэн төлбөрт даатгуулагчийн хэвтсэн орны төлбөр, хоол, эмчилгээ болон бусад зардал багтдаг.
2021 ОНД ДААТГАЛААР ҮЙЛЧЛЭХ 33 РАШААН СУВИЛАЛ:
- Оргил рашаан сувилал- Хан-Уул дүүрэг, 15-р хороо
- ОБЕГ-ын дэргэдэх Жаргалант сувилал – Хан-Уул дүүрэг, Жаргалантын ам
- Багануур сувилал – Багануур дүүрэг, 3-р хороо, Нацагдоржийн гудамж
- Аксу рашаан, сувилал – Баян-Өлгий аймаг
- Шаргалжуут рашаан, сувилал – Баянхонгор аймаг
- Баян-Ундарга Зэндмэнь рашаан, сувилал – Баянхонгор аймаг
- Бигэр шимт элс сувилал – Говь-Алтай аймаг
- Нар элс сувилал – Говь-Алтай аймаг
- Оюут сувилал –Дархан-Уул аймаг
- Үе залгамжлагч элит сувилал – Завхан аймаг
- Эльма хужирт рашаан, сувилал – Өвөрхангай аймаг
- Ар үр рашаан, сувилал – Өмнөговь аймаг
- Задгай цагаан рашаан, сувилал – Төв аймаг
- Булагтай сувилал – Төв аймаг
- Чингэсийн гурван нуур – Хэнтий аймаг
- Дархан оточ аварга – Хэнтий аймаг
- Ар жанчивлан рашаан, сувилал – Төв аймаг
- Ариун лотус сувилал – Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо
- АШУҮИС-ийн сувилал – Төв аймаг
- Далд засал сувилал – Гацууртын шар хоолой
- Өнө энх сувилал – Баянгол дүүрэг, 14-р хороо
- Сиси хатан “Арга билэг” – Төв аймаг
- Сувд сувилал – Архангай аймаг
- Энх саран – Сонгинохайрхан дүүрэг
- Эрхэс сувилал – Сүхбаатар дүүрэг, Бэлх
- Ээлтэй оточ сувилал – Баянзүрх дүүрэг, 15-р хороо
- СБД-ийн Эрүүл мэндийн төвийн дэргэдэх сувиллын газар – Сүхбаатар дүүрэг, Дамбадаржаа
- Жаргалан сувилал – Сэлэнгэ аймаг
- Жинст сувилал – Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо
- Интенсэвкаре сувилал – Гавьжийн шанд
- Төгөл сувилал – Сонгинохайрхан дүүрэг, Зүүн салаа
- Эм жи жи сувилал – Төв аймаг
- Хайрын билэг-2 сувилал – Төв аймаг