Засгийн газрын хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал болон, хичээлийн шинэ жилийн элсэлтийн асуудлыг хэлэлцэж байгаа аж. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй албаныхан 12.00 цагаас мэдээлэл хийж байна.
БШУ-НЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН:
-Цар тахлын улмаас хичээлийн хоцрогдол маш их үүссэн. Улсын хэмжээнд 185 мянган хүүхэд хичээлийн хоцрогдлол орсон. Иймээс ирэх есдүгээр сарын нэгнээс хичээлийг танхимын болон танхимын бус байдлаар хичээлийг нээнэ. Сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдын нийт 90 гаруй хувь нь вакцинд хамрагдсан байна. Нийт 220 мянган хүүхэд дархлаажуулалтын хоёр дахь тунгаа авсан. Тиймээс хичээл сургуулийг нээх үндэслэл болж байна. Засгийн газрын гаргаж буй шийдвэр маш том эрсдэл дагуулж байна. Одоо 0-11 насны хүүхдийн өвчлөл өндөр байна. Халдвар авсан таван хүний нэг нь хүүхэд байна. Тухайлбал, цэцэрлэгийн насны 4-5 настай хүүхдүүд есдүгээр сарын 1-нээс танхимаар орно. Өөрөөр хэлбэл, тав хоног, танхимаар, тав хоног цанхимаар хичээл орно. Ногоон бүс гэж зарласан газар зуун хувь танхимаар хичээллэнэ. Улаанбаатар хот болон эрсдэлтэй бүсэд 5:9 гэсэн стратегийг баримтална. Есдүгээр сарын 13-наас эхэлж, цахим танхимын хичээл хосолно.