Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ар гэрээс эм, тариа авахуулах тохиолдол их гардаг. Үүнийг таслан зогсоохын тулд наймдугаар сарын 1-н хүртэл шаардлагатай арга хэмжээ, зохион байгуулалтыг хийх үүргийг Шадар сайд С.Амарсайхан Эм, эмийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт өглөө.
Тэрбээр "Коронавируст халдварын үед хэрэглэх эм тарианы нөөц хангалттай бий. Гэвч үйлдвэрлэгч болон нийлүүлэгчтэй холбоотойгоор үнийн зөрүүтэй байдал их байна. Мөн тодорхой нэр төрлийн эмийн бүтээгдэхүүний хангалт дутмаг байгаа юм.
Наймдугаар сарын 1-нээс хойш нэг ч иргэнийг гэрээсээ эм тариа авчрахыг шаардах ёсгүй. Эм тариа байхгүй учир гэрээсээ авчир гээд явуулах тохиолдол байна. Тухайн иргэн санхүүгийн чадвар сул бол амь насаараа хохирох эрсдэлтэй. Иймээс дахин ийм явдал гаргахгүйн тулд наймдугаар сарын 1-н хүртэл шаардлагатай арга хэмжээгээ авч, наймдугаар сарын 1-нээс хойш хугацаанд иргэдийн ар гэрээс эм тариа авахуулахгүй байх үүргийг өгч байна" гэлээ.