НӨАТ: 25 саяын супер шагналын эзэн маргааш тодорно
7 сарын 17, 2021

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол маргааш /2021.07.18/ болно. Энэ удаагийн супер азтан 20 сая төгрөгийн эзэн болох юм. Татварын ерөнхий газрын мэдээлснээр иргэд зургадугаар сарын 1-31 хүртэл худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа өнөөдөр 23:59 цагаас өмнө Е-barimt.mn сайтад бүртгүүлнэ. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж азтан болох боломжтой.

Сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд дамжуулах юм.  Өмнө нь НӨАТ-ын урамшууллын зургадугаар сарын сугалааны тохирлоор  супер шагналын эзэн тодроогүй. Гэхдээ 1.5 сая төгрөгийн 25 азтан тодорсон билээ.  Дашрамд дурдахад, НӨАТ-ын урамшууллын энэ оны хоёрдугаар улирлын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор олгох юм.