Pfizer вакцины нөөц 92,490 тунгаар нэмэгдлээ
7 сарын 22, 2021

Япон Улсын Засгийн Газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас зохион байгуулж байгаа 2.35 сая тун Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх үйл ажиллагаа 2021 оны зургаадугаар сарын 16-наас эхэлсэн билээ. Өчигдөр буюу долдугаар сарын 21-нд 92,490 тун Pfizer/Biontech вакцин иржээ. Ингэснээр манай улс 6 удаагийн татан авалтаар 417,690 тунг хүлээн аваад байна. Дараагийн ээлжийнх долдугаар сарын 28-нд 132,210 тун вакцин ирэх юм байна.

НҮБ-ын Хүүхдийн Сан
НҮБ-ын Хүүхдийн Сан
НҮБ-ын Хүүхдийн Сан
НҮБ-ын Хүүхдийн Сан

Ийм байдлаар Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх ажиллагаа энэ оны 3 ба 4 дүгээр улирал дуустал үргэлжлэх тул цаашид 12-17 насны нийт 290 мянга орчим хүүхэд, жирэмсэн эхчүүд болон вакцинд хамрагдаагүй бусад иргэдийг бүрэн вакцинжуулах нөөц бүрдэх юм.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1,860,497 хүн Ковидын эсрэг вакцины 2 тун хийлгэсэн ба нийт хүн амын 57.2% нь вакциндаа бүрэн хамрагджээ.