1513 тохиолдол шинээр батлагдаж, долоон хүн нас баржээ
7 сарын 25, 2021

Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,513 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 156,737 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 501 нь нийслэл хотод,
  • 1,012 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 2,625 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 21-80 насны долоон хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар коронавируст өвчний хүндрэлээр эндсэн хүний тоо 774 болоод байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,279 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 12,058 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн – 6,507
  • Хүндэвтэр- 2,893
  • Хүнд – 909
  • Маш хүнд - 201 хүн байна.