Гадаад улс руу зорчих иргэдийн анхааралд
7 сарын 26, 2021

Гадаад улс руу зорчиж буй 2-оос дээш насны бүх зорчигч очиж буй улсын хилийн албаны шаардлагын дагуу тухайн улсад бууж байгаа цагаас 24-48 цагийн дотор COVID-19 PCR (ПГУ) шинжилгээг шаардлага хангасан лабораториудад өгсөн байх шаардлагатай.

Улс болгон тус тусын шаардлагыг тавьж байгаа бөгөөд жишээ нь одоогийн байдлаар Герман улс 48 цагийн дотор antigen түргэвчилсэн тест хийлгэсэн байхыг шаардаж байгаа бол зарим улс 5-аас дээш насны бүх зорчигчдоос Ковид тест шаардаж байгаа. Иймд зорчигч та шинжилгээний ‘’Сөрөг'' гарсан хариуг англи хэл дээр хэвлүүлж тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулан эх хувийг цаасаар авч нисэх буудалд ирэхийг МИАТ ТӨХК-аас зөвлөлөө.

Өмнө нь Монгол Улсаас гадаад руу зорчсон зорчигчдоос эерэг тохиолдол олон илэрч байгаагаас шалтгаалан Таны шинжилгээний хариуг нисэх буудал дахь бүртгэлийн цэгт дахин онлайнтай тулгах шаардлагатай болсон тул зорчигч та ГЭРЭГЭ системийг гар утсандаа суулгах эсвэл ИНТЕРМЕД эмнэлэгт өгсөн бол тус эмнэлгийн онлайн системд шалгуулахад бэлтгэж ирнэ.