Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 74 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 86 хүн амь насаа алдсан байна. Үүний 67 нь том хүн, 19 нь хүүхэд байгаа юм. Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн Бор хошуу гэдэг газар Туул голын эрэг дээр 6 хүн, үүнээс 4 нь хүүхэд зугаалж байснаас 1 хүүхэд живсэн тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид ажиллаж байна.
Мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн “Ширээ нуруу” гэдэг газар Хиймэл нуурын эрэг дээр 6 хүн хүн зугаалж байснаас 1 хүн живсэн тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг явуулж байгаа юм. Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна.
Онцгой Байдлын Ерөнхий Газар