Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Тэрбээр нэг жилийн өмнө болсон олон улсын хуралд "ЗХУ-д боловсрол эзэмшсэн дээд үеийнхний ажиллах арга барил цахим шилжилтэд дасан зохицоход хүнд байсан" гэх агуулгаар ярьсан. Энэхүү бичлэг нь өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиал сүлжээнд түгж, олон нийт бусдыг ялгаварлан гадуурхсан хэмээн шүүмжилж байсан билээ.
Олон нийтийн байр суурь, шүүмжлэлт өнцгүүдийн араас тэрбээр энэ сарын 8-ны өдөр өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөө бичсэн байсан.
Ийнхүү түүнийг өөрийнх нь хүсэлтээр Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдын суудлаас чөлөөллөө.