Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаад улсын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хамрагдсан, 2021-2022 онд үргэлжлүүлэн суралцах оюутнууд наймдугаар сарын 20-ны дотор гэрээгээ сунгахыг санууллаа. Харин шинээр сонгон шалгаруулалт зохион байгуулах тухайд "КОВИД-19 цар тахал, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас доорх журмуудыг хэрэгжүүлэх төсвийн боломжгүй болсон тул Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр 2021-2022 оны хичээлийн жилд бакалавр, магистр, докторын сургалтад суралцах хүсэлттэй иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулахгүй"-г БШУЯ-наас мэдээллээ. Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахтай холбогдох асуудлыг “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”, “Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журам”, “Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалт”, БШУ-ны сайдын баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам” зэргээр зохицуулдаг. Дээр дурдсан журмыг баримтлан оюутан сургахдаа тухайн жилийн санхүү, төсвийн бололцоог харгалзан үзэж суралцуулах мэргэжлийн чиглэл, тухайн жилд суралцуулах оюутны тоог тогтоож, сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг байна.
Холбоотой мэдээ