Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 19 цэг 10:00-15:00 цагт ажиллана. Эдгээр цэгт 28 багийн 171 эмч, ажилтан ажиллаж, 8,435 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 2,402, II тунд 2,089 буюу нийт 4,491 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,077,223 иргэн I тунд, 984,973 иргэн II тунд хамрагдаад байна.
Мөн нийт 1,972 жирэмсэн эх, 12-15 насны 29,750, 16-17 насны 15,846 хүүхэд тус тус II тунд хамрагдлаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:
1
2
3
4
5
6