1246 тохиолдол шинээр бүртгэгдэж, 1804 хүн эдгэрчээ
8 сарын 6, 2021

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээнээс 1,246 хүний сорьцод халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 171,097 болж нэмэгдэв. 

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 475 нь нийслэл хотод,
  • 771 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 1,804 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 80-аас дээш насны таван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 841 хүн эндээд байна.

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,810 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 8,978 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 5,064
  • Хүндэвтэр- 2,588
  • Хүнд – 969
  • Маш хүнд - 189 хүн байна.