8 сарын 8, 2021

ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын нутагт буюу Якутад өнгөрсөн сарын сүүлчээс өргөн хэмжээний ойн түймэр шатаж эхэлсэн билээ. Өнгөрч буй долоо хоногт уг түймрийн утаа Улаанбаатар хотыг хоёр өдрийн турш бүрхэж байв. Тэгвэл Бямба гарагийн өглөө түймрийн утаа дахин Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирж, Ням гарагийн шөнөөс эхлэн Улаанбаатар хотыг бүрхжээ.

Европын Холбооны агаар мандлыг судлах Copernicus төслийн вэбсайтаас үзвэл Якутын түймрийн утаа ирэх долоо хоногийн дунд хүртэл Монгол улсын газар нутгийн төв болон зүүн хэсгийг бүрхэх төлөвтэй байна.

https://content.ikon.mn/raw/2021/8/8/12770/UB_smoke_Aug_8_new.mov