Эрдэнэтолгойгоос Ботаникийн эцэс хүртэлх гарцыг бүрэн камержуулж, тохижуулж байна
8 сарын 9, 2021

Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй баригдсан хашлага, гарааш зэргийг чөлөөлөхөөс гадна иргэдийн зорчих зам талбайг аюулгүй болох ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо буюу Эрдэнэтолгойгоос Ботаникийн эцэс хүртэлх гарцыг аюулгүй болгожээ. Эрдэнэтолгойн 35-40, 50, 51, 52 дугаар гудамж мөн УС-15, Ботаникийн эцэс рүү холбогдох гарцад гэрэлтүүлэг суурилуулж, бүрэн камержуулах тохижилтын ажил хийж байна.

Тус гарцаар өдөрт 1,000 гаруй өрхийн 3,000 гаруй иргэд зорчдог аж. Осол аваар их гарах өндөр эрсдэлтэй тус явган замыг тохижуулснаар иргэдэд аюулгүй, чөлөөтэй зорчих боломжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.