Цагаан хад суурьшлын бүс рүү зөвшөөрөлгүй нэвтэрсэн дөрвөн жолоочид торгох арга хэмжээ авч, буцаажээ
8 сарын 12, 2021

Цагаан хад суурьшлын бүсэд ирэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн ажилтнууд Цогтцэций суманд 14 хоног тусгаарлагдаж байгаа юм. Харин зөвшөөрөлгүй, хулгайн тээврээр ирсэн иргэдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна. Өнгөрсөн өдрүүдэд Цагаан хад руу зөвшөөрөлгүй нэвтэрсэн дөрвөн жолоочид Зөрчлийн хэрэг нээн шалгаж, Шүүхээр шийдвэрлэн торгох арга хэмжээ авч буцаалаа. Иймд зөвшөөрөлгүй /хулгайн тээврээр/ тус бүс рүү нэвтрэхгүй байхыг анхааруулъя гэж Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.