Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээнүүдээс 1,300 хүний сорьцод халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 290 нь нийслэл хотод,
- 1,010 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 1,657 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 41-80 насны дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 876 хүн эндээд байгаа. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,979 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 8,711 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 5,022
- Хүндэвтэр- 2,956
- Хүнд – 816