Өнөөдөр Монгол Улсын түүх, Англи хэлний хичээлийн шалгалттай
8 сарын 19, 2021

2021 оны Элсэлтийн ерөнхий өнөөдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт орон даяар зэрэг эхэлнэ. 

Өнөөдрийн эхний шалгалт Монгол Улсын түүх хичээлийнх байх юм. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр нийт 40,420 шалгуулагч бүртгүүлсэн. Үүнээс 8,000 гаруй нь өмнөх оны төгсөгчид байгаа нь бусад жилийнхээс өндөр үзүүлэлт болж байгаа юм. 

Шалгуулагчдыг насны ангиллаар авч үзвэл 

  • 1,675 нь 15-17 насныхан
  • 25,082 нь 18 настнууд
  • 13,636 нь 19 ба түүнээс дээш насныхан бөгөөд хамгийн ахмад нь 58 настай иргэн байна.

Элсэлтийн ерөнхий шалгалт нь их, дээд сургуульд элсэх эрхийн төлөөх, жилдээ ганц удаа зохион байгуулагддаг шалгалт тул шалгуулагч та бүхэн хариуцлагатай хандахыг зөвлөж, Боловсролын үнэлгээний төвөөс дараах санамжийг гаргажээ. Тухайлбал, ​

  • Бичиг баримтаа бүрэн эсэхийг шалгах хэрэгтэй. Бүх бичиг баримтаа нэвт харагддаг тунгалаг хавтсанд хийчихвэл амар байдаг. Шалгалтын үед гээх тохиолдол гардаг тул хянамгай байх хэрэгтэй.
  • Автозамын түгжрэлийн тооцоолон гэрээсээ эрт гарч, суудлын хуваарьт заагдсан шалгалтын байранд, товлосон цагт очоорой.
  • Шалгалтад очихдоо халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахина. Амны хаалтаа зөв зүүнэ, бээлий өмсөх, гараа ариутгах, хүн хоорондын зай барина.
  • Шалгалтад ашиглах харандаа баллуур, үзүүрлэгчийг цаанаас нь тараана. Мөн гар утас, ухаалаг цаг зэрэг эд зүйлсийг шалгалтын байранд оруулахгүй тул гэртээ үлдээгээрэй.
  • Хариултын хуудастай ажиллах заавартай сайтар танилцаад хянагч багшийн өгсөн заавал зөвлөмжийн дагуу ажиллана. /Яг зөв гэсэн хариултаа сонгоод будах хэрэгтэй. Аль болох баллуур ашиглахгүй байх. Шалгалтын хугацаа их юм шиг санагддаг ч яг тулаад ирэхээр бага санагдана. Иймд шалгалтын материалтай ажиллах цагаа зөв зохицуулаарай/.