Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
8 сарын 25, 2021

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явуулын хоёр, суурин 45 цэг 09:00-17:00 цагт ажиллана. Эдгээр цэгт 59 багийн 397 эмч, ажилтан ажиллаж, 5,058 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр уг вакцины I тунд 721, II тунд 2,589, III тунд 3,235 хамрагдсанаар нийт 6,545 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 73.8, II тунгийн хамралт 68.5 хувь байна.

Мөн зорилтот бүлгийн буюу 2,576 жирэмсэн эх, 12-15 насны 51,179, 16-17 насны 21,995 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7