Оросын эстрадын урлагийн Примадонна Алла Пугачева 10 жилийн завсарлага авч байгаагаа Минск хотноо болсон тоглолтынхоо үеэр мэдэгджээ. "Янз бүрийн тоглолтод дуулах урилга ирдэг, хаана, ямар тоглолт болохыг би таашгүй. Зарим нэг урилгад зөвшөөрөх байх. Үүнээс өөр зүйл хийхгүй. Тэгэхээр намайг хүлээж байгаарай. Бие даасан тоглолтоо хийнэ гэвэл, 80 насандаа магадгүй юм” хэмээн Алла ярьжээ. Алла энэ жил 70 насыг зооглож байна.
Өнгөрсөн Бямба гаригт
/2019.11.02/ Алла Пугачева Минскийн хамгийн том тайзтай
"Минск-Арена"-д 70 насны ойн тоглолтоо хийсэн юм. Алла 2009 оноос
хойш хойш бие даасан тоглолт хийлгүй завсарлаж байгаад энэ онд Москвагийн
Кремлийн ордонд “бут авсан”.