Хотын дарга Д.Сумъяабазар, "Рио Тинто Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нар өнөөдөр Хүүхдийн паркийн тохижилтын ажлын хүрээнд хоёр талт гэрээ байгууллаа. Түүнчлэн уг гэрээнд Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэгт тохижилт, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай заалтыг тусгажээ.
Баянзүрх дүүрэг болон Сонгинохайрхан дүүрэгт байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн байршлыг нарийвчлан тодорхойлж, ТЭЗҮ-ийг нь боловсруулан, тендер сонгон шалгаруулалт зарлах бөгөөд 2023 онд багтаан тохижуулах аж.