Танхимын хичээлд сууж буй сурагчид коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмжийг ЭМЯ-наас танилцууллаа. Халдвараар өвчлөхгүйн тулд эдгээр 11 зөвлөгөөг мөрдөх нь чухал. Эцэг эхчүүд хүүхэддээ хэлж ойлгуулахыг зөвлөлөө.
- Хичээл сургалтын үед халдвар хамгааллын дэглэмийг чанд сахина.
- Зөвхөн өөрийн анги, давхар руу нэвтрэх орц, гарцаар орж гарна.
- Сурагч бүр ангид орохдоо биеийн халуунаа хэмжүүлж орно.
- Ангид зөвхөн өөрийн хуваарьт суудалд сууна.
- Гар ариутгагч, хуурай нойтон сальфеткыг тогтмол биедээ авч явна.
- Сурах бичиг, үзэг харандаа, дэвтэр болон бусад эд зүйлээ хоорондоо солилцохгүй, дамжуулахгүй байх
- Амны хаалтаа тогтмол зүүх, 2 цаг тутамд солих
- Сургуулийн нийтийн эзэмшлийн талбай, ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхдээ хүн хоорондын зай барина.
- Хүүхэд бүр хогийн ууттай байх /хэрэглэсэн маск, бусад хог хийх/
- Бие тавгүйрхэх, толгой, хоолой өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл сургууль дээр ирэлгүй багшдаа мэдэгдэж, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
- “ГЭР СУРГУУЛЬ - ГЭР” маршрутыг мөрдөх